хөрөнгийн зах зээл 4 нийтлэл байна

FPO

“Синдикат ярилцлага–Эксклюсив” 20 дахь дугаараа танд өргөн барьж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор “Ард Кредит” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн уригдлаа. Нэвтрүүлгийг текст, видео хэлбэрээр уншиж, үзэхээр мульти форматаар оруулж буйг хүлээн авна уу!
#ipo #хувьцаа #хөрөнгийн зах зээл #fpo

Краудфандинг

Монгол Улсын санхүүгийн зах зээл маш сонирхолтой үе дээрээ явж байна. Уламжлалт салбарт бүтээлч түйвээлт явагдан энэ хэрээр шинэ сорилт ба шинэ шийдэлтэй та бид тулахаас өөр аргагүй болжээ. Энэ дундаас уламжлалт банкны бизнес болон “алдарт” койны бизнесийн дундын хөрөнгө оруулалтын шийдэл болсон хамтын санхүүжилт буюу краудфандингийн талаар мэдээлэл түгээх зорилгоор 69 дэх дугаараа бэлтгэлээ. Зочдоор Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан, краудфандингийн “FinBerry” компанийн захирал Л.Батхуяг, “Ulzii&Co Capital” компанийн захирал Б.Өлзийбаяр, “Money Market Fund” компанийн захирал Г.Батжаргал нар уригдлаа. ​ ​
#хөрөнгийн зах зээл #эдийн засаг #краудфандинг #краудфанд #мөнгөний зах зээл #биржийн бус зах зээл

Эрсдэлийг давах хүч

Синдикат ярилцлага – Эксклюсив найм дахь дугаараа бид “Эрсдэлийг давах хүч” гэж нэрлэлээ. Санхүүгийн салбарын нэг чухал багана болсон даатгалын салбарт амжилттай ажиллаж буй нэгэнзалуу удирдагчийг та бүхэнд танилцуулж байна. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу.
#ipo #манлайлал #хөрөнгийн зах зээл #эрсдэл #даатгал #хувьцаа

Хувьцаатай иргэн, Хуримтлалтай Монгол

Цар тахлын хүнд байдлыг улсын эдийн засаг болон бизнесийн салбар хэрхэн даван туулах вэ, төрөөс авч буй бодлогын хүрээнд зах зээл руу оруулж, иргэдэд өгч буй олон зуун тэрбум төгрөгийг хэрхэн үр ашигтай зарцуулах ёстой юм, хуримтлал үүсгэж, хувьцааны ногдол ашгаа өв хөрөнгө болгож чадах уу зэрэг сэдвийг хөндсөн Синдикат ярилцлагын 49 дэх дугаар танд хүрч байна. Нэвтрүүлгийн зочдоор Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, БиДиСЕК үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн, Бодь Даатгал компанийн гүйцэтгэх захирал Б.Золбаяр, Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан нар оролцлоо. Манай нэвтрүүлгийг видео болон текст хувилбараар хүлээн авна уу.
#эдийн засаг #1072 хувьцаа #хөрөнгийн зах зээл #ногдол ашиг #ipo #хуримтлал